Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын зарим сургуулийн багш нар ажил хаялтад нэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ЕБ-ийн зургаан сургуулиас 1, 2, 3, 6-р сургуулийн багш нар хугацаагүй ажил хаялтад нэгдэн ажил хаяснаа зарлалаа.
Мөн тус аймгийн сумдаас Сайхан, Баянгол сумдын ерөнхий боловсролын сургуулийн багш нар ажил хаялт зарлана гэдэг мэдэгдлээ ч хүргүүлээд байгаа ажээ.
Өнгөрсөн долоо хоногийн эхэнд багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байсан юм. Тэгвэл энэ сарын 6-ны өдрөөс эхлэн эхнээсээ ажил хаяж эхэлжээ.
Энэ удаагийн багш нарын ажил хаялтыг МҮЭ-ийн холбоо дэмжин зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм байна. МҮЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа, МҮЭ-ийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбарын дарга Ж.Саранцэцэг нар анхан шатны ҮЭ-ийн хороод болон сургууль, цэцэрлэгийн ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнуудад ажил хаялтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, ажил хаялтыг орон нутагтаа хууль дүрмийн хүрээнд зохион байгуулахыг зөвлөсөн байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд нийт Ерөнхий боловсролын 34 сургуульд 1035 багш, 19700 гаруй сурагч, 42 цэцэрлэгт 270 багш, 7400 сурагч хүмүүжих аж. Одоогийн байдлаар багш нарын цалин 400-700 мянган төгрөг байдаг гэнэ. Энэ нь өнөөгийн нийгэмд хаанаа ч хүрэлцэхгүй байдаг хэмээн тэд мэдэгдэж байна. Энэ удаагийн ажил хаялтаар тэд цалингаа үе шаттайгаар 50 хувь нэмэгдүүлж өгөхийг төр засгаас шаардаж байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг