Казахстан улс “Дэлхийн экспо-2017” үзэсгэлэнгийн талбайг Монголчуудад үнэгүй өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЭрчим хүчний сайд Д.Зоригт Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландин “Ирээдүйн эрчим хүч” сэдэвт “Дэлхийн экспо-2017” оролцох гэрээнд энэ сарын 8-нд гарын үсэг зурлаа.
Уг гэрээнд Казахстаны талаас Монгол Улсад “Дэлхийн экспо-2017”-д 350 ам.дөрвөлжин метр үзэсгэлэнгийн талбайг үнэгүй олгох бөгөөд бусад дэмжлэг тусламж үзүүлнэ хэмээн тусгажээ.
“Ирээдүйн эрчим хүч” сэдэвт “Дэлхийн экспо-2017” үзэсгэлэн Казахстан Улсын нийслэл Астана хотноо 2017 онд зохиогдох юм. Өнгөрсөн 10 дугаар сард Засгийн газрын тогтоолоор “Дэлхийн экспо-2017” үзэсгэлэн монголын талын ерөнхий комиссараар Эрчим хүчний сайд Д.Зоригтыг томилжээ.
“Дэлхийн экспо-2017”-д монголын талын ерөнхий зохион байгуулалтыг МҮХАҮТ хийх юм байна.
Б.Заяа