Д.Нэмэхбаярын нэрэмжит бөхийн барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-15 14:27:01

Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, улсын начин Дугарын Нэмэхбаярын нэрэмжит “Хантайшир” бөхийн дэвжээний уламжлалт барилдаан энэ сарын 17-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Монгол Улсын начин Д.Нэмэхбаяр 1981 онд Цагаан сарын барилдаанд аймгийн арслан цолтой байхдаа гурван дархан аваргатай дөрөвт үлдэж байжээ. Тэрбээр улсын наадамд 3 удаа 4 давж, 1 удаа 5 даван Монгол Улсын начин цол хүртсэн. Мөн Говь-Алтай аймгийн баяр наадамд 5 түрүүлж, 2 үзүүрлэж, аймагтаа хамгийн олон түрүүлсэн бөхөөр тодорчээ. Ийнхүү энэ удаагийн барилдааныг түүний нэрэмжит болгосон байна.

Д.Өлзий

Related news