АНУ-ын нефтийн нөөц нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-12-17 11:12:56

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын нефтийн арилжааны нөөц 12 дугаар сарын 4-11 хүртэлх долоо хоногийн хугацаанд 4.84 сая торхоор нэмэгдэж, 490.70 сая торх болсон тухай тус улсын Эрчим хүчний яам мэдээлжээ.

“Bloomberg” агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид Америкийн нефтийн нөөцийг 1.5 сая торхоор буурна гэж урьдчилан таамаглаж байсан байна.

Үүнтэй холбоотойгоор Лондоны “ICE” хөрөнгийн бирж дээр “Brent” маркийн нефтийн дараа сард арилжаалах гэрээний үнэ 2 хувиар буурч нэг торх нь 37.66 доллар болжээ.

Д.Жаргал

 

Related news