Үндэсний супер лигийг 4 баг 3 хожилтой манлайлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-18 15:48:49

Спортын төв ордонд зохион байгуулж байгаа сагсан бөмбөгийн Үндэсний супер лигт тоглож буй багуудаас дөрвөн баг гурван хожилтой бусдыгаа тэргүүлж байна.

Өнөөдөр "Төв аймаг Төв ургац" - "СБЛ Хасын хүлэгүүд", "Дорнод Танан гарьд”- “Мон-Алтиус смарт” багууд тоглох юм. Энэхүү лигт тоглож найман баг тус бүр 4-5 тоглолт хийгээд байгаа бөгөөд “Баянгол Сентоза Ирвэс”, “Дундговь Мон-Алтиус смарт”, “Архангай Лидер” болон “Дорнод Татан гарьд” багууд гурван хожилтой Үндэсний супер лигийг хошуучилж байгаа юм.

Д.Өлзий

Related news