Авто ослын улмаас амь насаа алдах байдал буурахгүй байна

Орон нутагт | Сүхбаатар
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 14:14:41

Улаанбаатар- Баруун-Урт чиглэлийн замд замд тээврийн осол гарч, хүний алтан амь нас эрсдэх байдал нэмэгдсээр байна.  2016 он гарсаар дээрх замд 4 осол гарсан байна.

Сүхбаатар аймаг нийслэл хоттой 2014 оны 11-р сарын 1-ний өдөр хатуу хучилттай замаар холбогдсон. Түүнээс хойш зам тээврийн осол тасрахгүй байгаа. Хүний амь нас эрсдээгүй ч олон хүн эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон. Оны өмнө гэхэд 8 осол гарч 3 хүн амь насаа алдаж, 7 хүн гэмтэж бэртсэн.

2016 он гарсанаас хойш зам тээврийн 4 осол гарч 2 хүн нас барж, 3 хүн гэмтсэн гэх мэдээлэл байна. Жолооч нар шөнийн цагаар явдаг, хэт ядарсан үедээ жолоо барьдаг, зогсож амардаггүйн улмаас үүрэглэж жолоо алдах байдал их гардаг. Хамгийн сүүлд гарсан 2 осол 2-уулаа аймгийн төвөөс 31 км, нэг цэг дээр гарчээ.

Т. Одончимэг

 

Related news