ДОРНОГОВЬ: Маргаашаас ихэнх нутгаар хүйтэрнэ
Сайншанд, 2025 оны 12 дугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээр өнөөдөр Дорноговь аймгийн нутгийн төв болон хойд хэсгээр бага зэргийн цас орохоор байгаа бол маргааш хүйтний эрч чангарч, нийт нутгаар шөндөө 20-25, өдөртөө 15-20 хэм хүйтрэх нь.
5 hours