Сирид гал зогсоох тухай энхийн гэрээ хэрэгжинэ

Монголын мэдээ | Улс төр
dogsom@montsame.mn
2016-02-24 16:53:44

Энэ сарын  27-ны өдрийн Дамаскийн 00.00 цагт Сирид гал зогсоох тухай гэрээ хүчин төгөлдөр хэрэгжинэ. Баримт бичигт ОХУ, АНУ болон бусад бүх холбоотнуудын байлдааны үйл ажиллагааг зогсоохоор заажээ.

Гал зогсоох тухай  дэглэм нь Орос улсад хориглосон “Исламын улс” , “Жебхат-ан-Нусры” болон тэдгээртэй холбоотой бүлэглэлүүдэд хамааралгүй байх аж. Сирийн сөрөг хүчин, Туркийн болон Саудын Араб бүхэлдээ тохиролцон  хүлээн зөвшөөрчээ. Ингэхдээ тэд дор бүрдээ өөрсдийн

Орос, Америкийн командлал бүс нутагт ”Исламын Улс”болон “Жебхат-ан –Нусры”-н алан хядагчдын  байршлын  талаарх баримт мэдээллүүдийг  солилцож эхлээд байгаа тухай Оросын “Бизнес.фм” уламжлав.

Ерөнхийлөгч Башар Асад  энэ оны 4 дүгээр  сарын 13-нд Парламентын сонгууль явуулахаар тогтсон. Энхийн гэрээ хэрэгжихгүй байж болзошгүй эрсдэл бий, гэхдээ  энэ нь Сирийн байдлыг улс-төрийн замаар зохицуулах тухай анхны том эхлэл хэмээн ярьж болно гэж тус радио уламлжав.

Москва, Дамаск болон Вашингтон гэрээг  үг дуугуй мөрдөхөд бэлэн байна.  Харин Сирийн сөрөг хүчин  үүнд эргэлзэж байгаа төдийгүй  өөрсдийн саналыг өргөн барихаар  бэлтгэж байна. Гэсэн ч  тэд бүхэлдээ  гал зогсоохыг зөвшөөрч байгаа аж. Гэхдээ сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Башар Асад энхийн гэрээг зөрчиж болзошгүй хэмээн  сэрэмжилж  байгаа юм.  

Москва хот. А.Огторгуймаа 

Related news