Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Орон сууцжуулалтын банк байгуулах, орлогод нийцсэн орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн оновчтой зохицуулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчныг шинэчлэх шийдэл гаргаж, энэ сарын 25-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Ажлын хэсэгт үүрэг болголоо.
20 hours