Хотын төсвийн хэлэлцүүлгийг ирэх мягмар гарагт үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-29 19:29:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх оны хотын төсвийг хэлэлцэж буй НИТХ-ын ээлжит ХХ хуралдааны эхний хэлэлцүүлэг завсарлаж, хоёр дахь хэлэлцүүлгийг 12-р сарын 4-ны өдөр үргэлжлүүлэхээр боллоо.

Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан НИТХ-д 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны төсөл, өмч хувьчлалын талаар өнөөдрийн хуралдаанаар мөн танилцуулсан юм.

2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны төслийн талаар нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун танилцуулснаар НИТХ-аас 2017 оны 12-р сарын 2-нд энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталжээ. Төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 496 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Нийслэл хот ирэх онд газрын төлбөрөөс 52 тэрбум, өмч хувьчлалаас 90.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөөд байна.


Өнөөдрийн байдлаар нийслэлд газрын менежментийг хэрэгжүүлэх төлөвлөсөн 47, нөхөн олговор олгох, газрын байршил хэмжэний талаар 44 ажил ажил 100 хувийн биелэлттэй байна. Харин хот байгуулалт, газар зохион байгуулалтын чиглэлээр хийхээр төлөвлөсөн 404 ажил 70 хувь биелүүлжээ. 

Related news