Словени Балканы маршрутыг хаах арга хэмжээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-09 09:47:33

ЛЮБЛЯНА. /ВВС/. Грек болон Баруун Европоос Балканы орнууд руу ирж буй дүрвэгсдийн замыг хаах зорилгоор Словени хилдээ шинэ хязгаарлалт тогтоолоо.

Словениэс орогнох эрх хүсэх гэж байгаа цагаач эсвэл хүмүүнлэгийн тодорхой тусламж шаардлагатай дүрвэгсдийг л хил нэвтрүүлэхээр тус улс төлөвлөсөн байна.

Уг арга хэмжээтэй холбогдуулан Серби улс Македон болон Болгартай залгаа хилээ хааж, бичиг баримтгүй хүмүүсийг хил нэвтрүүлэхгүй гэж мэдэгджээ.

Ингэснээр ЕХ-ны Шенгений бүсийн паспортгүй зорчих асуудал эргэлзээтэй болж байна. Тус холбооны найман гишүүн, тухайлбал, Австри, Унгар, Словак хилийн хяналтаа чангатгасны улмаас хэдэн мянган цагаач, дүрвэгч Грект гацаад байгаа билээ.

Д.Нямтулга

 

Related news