Бүх Африкийн шатрын тэмцээн Касабланкад эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
КАСАБЛАНКА. /TASS/. “Африкийн наадам-2019”-ийн хүрээнд Олон улсын шатрын холбооны /FIDE/ ивээл дор зохиож буй шатрын аварга шалгаруулах тэмцээн Марокко улсын Касабланка хотод өнөөдөр эхэлжээ.
Африк тивийн шатарчид таван багц шагналын төлөө тоглоно. Рапид буюу түргэвчилсэн /эрэгтэй, эмэгтэй холимог баг/ болон блиц /эмэгтэй, эрэгтэй/ төрлөөр явуулах тэмцээнд Африкийн 20 гаруй орны шатарчид оролцоно.
Наймдугаар сарын 19-нд эхэлсэн Африкийн наадмын тэмцээнүүд Мароккогийн Рабат, Сале, Касабланка, Бенслеман, Темар, Эль-Жадид хотуудад болж байгаа юм. Энэ сарын 31-нд хаалтаа хийх уг наадамд 50 гаруй орны 6400 орчим тамирчин авьяас чадвараа сорьж байна.
Related news

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
9 hours

The First National Shearing and Woolhandling Championships Hosted with Over 100 Participants
9 hours