"Талибан" бүлэглэл хаврын дайралтаа эхлүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-13 12:18:19

БАЛОЧИСТАН. /VOA/. Жил бүр явуулдаг "Хаврын давшилт" буюу “Омари ажиллагаа” Афганистанд эхэлсэн гэдгийг  “Талибан” бүлэглэл мэдэгджээ.

Тус бүлэглэл өчигдөр хийсэн мэдэгдэлдээ "давшилтын явцад дайсны байрлал руу ихээхэн хүчээр довтолгоон хийж, дайсны бэхлэлтүүд дотор амиа золиослох болон тактикийн халдлага үйлдэж, хотуудад байгаа цэргийн командлагч нарыг хөнөөх болно" гэсэн байна.

 “Талибан” бүлэглэлийн толгойлогч Мулла Омар амиа алдсаны дараа уг ажиллагааг “Омари” нэрлэсэн бөгөөд энэ нь 15 жилийн турш үргэлжилж буй “АНУ-ын эзлэн түрэмгийллийн эсрэг ариун дайн”, Афганистанд лалын дэг журмыг дахин тогтооход чиглэсэн үйл ажилллагааны нэгэн хэсэг " ажээ.

Хаврын улирал ирж байгаа учраас бид ариун дайнаа дахин эхлүүлэх цаг боллоо гэж тус бүлэглэл мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

 

 

Related news