Улаанбуудайн тонн тутамд 55-100 мянган төгрөгийн урамшуулал олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-08 14:29:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбуудайн нийлүүлэлтэд олгох урамшууллын үнэлгээг баталжээ. 

Тодруулбал, дотоодын гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлэх үнэлгээгээр улаанбуудайн тонн тутамд 55-100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. Үүгээр I ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 100 мянган төгрөг, II ангилалд 80 мянга, III ангилалд 60 мянга, IV ангилалд 55 мянган төгрөгийн урамшуулал олгох юм. 


Related news