Хүндийн өргөлтийнхөн олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-28 13:23:35

"Рио-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Ташкент хотноо болж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдсөн Б.Анужин VIII байр эзэллээ. Тэрбээр огцомоор 86 кг, түлхэлтээр 108 кг, нийлбэрээр 194 кг-ыг өргөв. Түүний жинд нийт 16 тамирчин өрсөлдөж манай тамирчин "В" ангилалд тэргүүлжээ. Мөн эрэгтэйчүүдийн 75 кг-д Ч.Очирхуяг ХVII байр эзлэв.

Манай тамирчдын хувьд гол жингийн өрсөлдөөн өнөөдрөөс эхлэх бөгөөд эмэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ М.Анхцэцэг, ОУХМ Б.Энхтамир, +75 кг-д ОУХМ Э.Билэгсайхан нар өрсөлдөж байгаа юм.

Ази тивийн аваргаас олимпийн эрхийг багийн дүнгээр нь олгоно. Тухайлбал, тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй, эмэгтэй багийн дүн гарч “Рио-2016” олимпийн наадмыг зорих баг тамирчид тодрох юм.

Д.Өлзий

Related news