“Playstation 5”-н тоглоомуудыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-12 13:38:41

МОСКВА. /TASS/. Sony” компани өнгөрсөн пүрэв гарагт цахим хэлбэрээр танилцуулга хийх үеэрээ “Playstation 5”-н  Grand Theft Auto V, Gran Turismo 7, Hitman III”, “Resident Evil 8” зэрэг тоглоомуудыг танилцуулжээ.


Танилцуулгын эхэнд “Sony Interactive Entertainment” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Жим Райан “Rockstar Games” компанитай олон жилийн түншлэлийн харилцаатай байгаагаа цохон тэмдэглэжээ.


Түүнчлэн компани “Playstation 5” төхөөрөмжийн гаднах загварыг танилцуулжээ. Энэхүү консоль нь оны сүүлчээр худалдаанд гарах төлөвтэй байна.


Playstation 5” хэмээх шинэ консоль нь 3.5 Ггц давтамжтай AMD Zen 2  8 цөмт процессор, 10.28 терафлопсын хүчин чадалтай AMD RDNA 2” дүрс бичлэгийн картаар тоноглогджээ. Түүнчлэн секундэд 448 гигабайтын хүчин чадалтай “GDDR6” 16 гигабайтын  шуурхай санах ойтой аж.

 

Related news