“Samsung” ухаалаг гар утасныхаа “BTS” хувилбарыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-06-15 12:21:54

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung” компани “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BTS” хамтлагтай хамтран ухаалаг гар утас, чихэвчийнхээ тусгай хувилбарыг өнөөдөр танилцуулжээ.


Samsung” компанийн танилцуулсан “Galaxy S20 Plus 5G, S20 Plus”, Galaxy Buds Plus”-ын “BTS” хувилбар нь нил ягаан өнгөтэй, хамтлагийн логотой байх ажээ. “S20 Plus” гар утасны хувьд  “5G”, LTE” сүлжээ дэмждэг хоёр хувилбартайгаар худалдаанд гарна.


БНСУ-д “5G” сүлжээ дэмждэг “S20 Plus” 1.397 сая воноор /1155 ам.доллар/ худалдаалагдах бөгөөд долдугаар сарын 1-нээс урьдчилсан захиалга авч эхлэх ажээ. Түүнчлэн шинээр танилцуулсан бүтээгдэхүүнүүдэд “BTS” хамтлагийн зурагнууд болон шүтэн бишрэгчдийн “Weverse” платформыг урьдчилан суулгасан байх гэнэ.    


Samsung” компанийн мэдээлснээр, “BTS” хамтлагийн долоон жилийн ойд зориулан эдгээр бүтээгдэхүүнийг долдугаар сарын 9-нөөс дэлхий даяар худалдаалж эхлэх ажээ. 

Related news