Улаанбаатарт 21-23 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
Малчид,
иргэд, тээвэрчдийн анхааралд: 5-нд баруун аймгуудын
нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн
хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
01 дүгээр сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур
тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангайн
уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи:
Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14
метр хүрч ширүүснэ.
Агаарын
температур:
Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир
орчмоор өдөртөө 30-35 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий,
Дарьгангын тал нутгаар өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн цас багатай
газраар өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.
01
дүгээр сарын 05-09 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн
аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга
шуурна, 7, 8-нд уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 5-нд ихэнх нутгаар,
6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд говь,
талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн хойд
хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын
эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө
34-39 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын
хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн цас
багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад
нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна.