Улаанбаатарт 3-5 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.
Дохио!!! Цаг агаарын
аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр
Говь-Алтайн нутаг, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд,
тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн
баруун хэсгээр, маргааш ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 02 дугаар сарын
20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар
үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас
орохгүй.
Салхи
нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд
8-13 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд
18-20 метр хүрч ширүүснэ.
Увс
нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Алтайн, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Дархадын хотгор, Орхон,
Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан,
Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас
багатай, энгэр ээвэр газраар 10-15 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
2021 оны 02 дугаар сарын
21-25 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ
сарын 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн
аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд
баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн
аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-22-нд
нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим
газраар, 24-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон
шуурга шуурна. 21, 23-нд нутгийн хойд хэсгээр, 22, 24-нд нутгийн зүүн хэсгээр
хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг
голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх
голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм,
Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай
энгэр ээвэр газраар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад
нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.