Гүний уурхайн блоклон олборлох технологи, арга туршлагаас хуваалцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-12 09:43:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ‘‘Гүний уурхайн блоклон олборлох технологи, арга туршлага’’ олон улсын цахим симпозиум энэ сарын 12-13-нд зохион байгуулагдаж байна.


Одоогоор дэлхийд 20 хүрэхгүй гүний уурхайд блоклон нураах технологи ашиглаж байгаа аж. Тэдний төлөөлөл болох Чили улс дахь Коделкогийн Эл Тэниентэ зэсийн уурхай, АНУ-ын Колорадо муж дахь Фрийпорт компанийн Хендерсон молибдены уурхай, Өмнөд Африк дахь Петро Даймондс компанийн /өмнө нь Дэ Бийрс Даймондс Майнз эзэмшиж байсан/ очир-эрдэнийн Калинан уурхайн мэргэжилтнүүд симпозиумд илтгэл тавьж, туршлагаа хуваалцана.


Мөн ШУТИС-ийн эрдэмтэн судлаач нар илтгэл тавихаас гадна Рио Тинто”, “Оюутолгой компанийн төлөөлөл Оюутолгой”-н гүний уурхайн блоклон олборлох технологийн талаар танилцуулах юмШУТИС-иас зохион байгуулж буй симпиозумын нээлтэд УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ШУТИС-ийн ректор, доктор профессор Б.Очирбат, Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд  үг хэлнэ.

Related news