Долдугаар сарын 4-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
gantuya@montsame.mn
2016-07-04 09:16:09

09.00 цагт Төрийн ордны Их танхимд АСЕМ-ын Түмний чуулган нээлтээ хийж, Ерөнхийлөгч үг хэлнэ. 

11.00 цагаас Хангардь ордны 14 давхрын хурлын танхимд НИТХ-ын анхдугаар хуралдаан болно. Хурлаар НИТХ-ын даргыг сонгох, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.

11.00 цагаас Монголын хөрөнгийн биржийн байранд Багануур ХК-ийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих үйл ажиллагаа болно.

11.00 цагаас Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээвэрлэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл өгнө.

11.00 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд УИХ-ын 18 дугаар тойрогт гарсан сонгуулийн ноцтой зөрчил, СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй холбоотой асуудлаар Завхан аймгийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

11.00 цагаас Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэргүүтэй "Алдар"-ын тамирчдад амжилт хүсч, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын гадаа болно. Мөн энэ өдөр "Алдар"-ын бөхийн галд очиж сурвалжлага хийх боломжтой. 

12.00 цагаас Ардчилсан намын шинэчлэлийн түр хорооноос Ардчилсан намын төв байранд мэдэгдэл хийнэ. 

12.00 цагаас Монгол, Германы улстөрч залуусын анхдугаар чуулгантай холбогдуулан Ханнс Зайделийн сан, Герман, Монголын хамтарсан “Отгонбаяр” сан, Бавари мужийн CSU намын Айхах Фриэдбэрг дэх намын залуучуудын холбооны төлөөлөгчид “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д хэвлэлийн бага хурал хийнэ.

17.00 цагаас Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан амжилт бүтээл гарган ажилласан Төрийн албан хаагчдад "Засгийн газрын Хүндэт өргөмжлөл" гардуулна. 9 хөлт цагаан тугтай танхимд.

18.00 цагаас Чингис хаан зочид буудлын хурлын танхимд "Хот ба хөдөөгийн боловсролын ялгаа" бодлогын чуулган болно.

 

Related news