Долдугаар сарын 06-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт Улаанбаатар зочид буудлын "Номын хүрээ" танхимд УБСЕГ, АХБ хамтарсан "Байгаль орчин, эдийн засгийн данс байгуулах чадавхийг бэхжүүлэх нь" төслийн нээлтийн семинар болно.
11.00 цагт МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын Мэдээллийн төвд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэх гадаад, дотоодын зорчигчдыг үдэж, угтах үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ой, АСЕМ-ийн уулзалтын үеэр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Монголын Үндэсний Музейд "МОНГОЛ АДУУНЫ ӨВ СОЁЛ" үзэсгэлэнгийн нээлт болно
11.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Нийслэлийн Засаг даргыг сонгох тухай хэлэлцэнэ.
11.00 цагт АТГ өөрийн байрандаа 2016 оны эхний хагас жилд хийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийн нээлт Улаанбаатар банкны 1 давхарт болно.
12.00 цагт “Пума Империал” зочид буудалд Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Тусгаар тогтнолын ордонд мэргэшсэн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол болно.
12.30 цагт “Mонгол ньюс” мэдээллийн төвд Увс аймгийн АН-аас сонгуулийн будлианы талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт ГХЯ-нд "Мэдээллийн цаг" хурал болно.