“Facebook” нүүр царай таних технологийг ашиглахаа болино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-11-03 15:15:08

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Дэлхийн хамгийн алдартай нийгмийн сүлжээнүүдийн нэг болох “Facebook” хувийн нууцыг хадгалах үүднээс хэрэглэгчдийн зураг, дүрс бичлэгт нүүр царай таних технологийг ашиглахаа болихоор шийджээ.


"“Meta Platforms Inc." компани "Facebook" нийгмийн сүлжээнд тавигдсан гэрэл зураг, дүрс бичлэгт нүүр царай таних технологийг цаашид ашиглахгүй" гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.


Энэ технологийн давуу талыг түүнчлэн эргэн тойронд нь өсөн нэмэгдэж буй бүх асуудлыг харьцуулж эрэгцүүлэх хэрэгтэй байна гэж компанийн тэргүүн Марк Цукерберг мэдэгджээ.


“Facebook” нийгмийн сүлжээ нүүр царай таних технологийг 2010 оноос ашиглаж байжээ.


Related news