"Miss Universe" тэмцээний ялагч тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2021-12-13 13:24:13

ТЕЛЬ-АВИВ. /RIA Novosti/. Энэ оны "Miss Universe" тэмцээний ялагчаар Энэтхэгийн гоо бүсгүй Харнааз Сандху тодорчээ.


Өдгөө 21 настай тэрбээр гоо бүсгүйн тэмцээний түүхэнд энэ цолыг хүртсэн Энэтхэгийн гурав дахь иргэн болж байна.  Тэмцээний хоёрдугаар байрт ӨАБНУ-ын гоо бүсгүй Лалела Мсване орсон бол Парагвай улсаас оролцсон Надиа Ферейра гуравдугаар байрын эзэн болсон байна. 


Сандху администратороор ажилладаг бөгөөд чөлөөт цагаараа загвар өмсөж, жүжигчнээр ажилладаг байна. Түүнчлэн олон нийтийн үйл ажиллагаа эрхэлж, эмэгтэйчүүдийн эрхийг өргөжүүлэхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг нэгэн аж.


Энэ жил 70 жилийн ой нь тохиож буй "Miss Universe" тэмцээн Израилын рашаан сувиллын Эйлат хотод болж, 80 орны гоо бүсгүй оролцжээ.

Related news