АНУ-ын цагаачдын 38 хувь нь ази

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-02 13:58:53

ВАШИНГТОН. /Xinhua/. Саяхны судалгаагаар 2055 он гэхэд АНУ-ын цагаачдын хамгийн том бүлэг буюу латин америкчуудыг азиуд тоогоороо давж, тус улсын хүн амын дийлэнхийг бүрдүүлэгч бүх угсаатан, үндэстэнүүдээс олон болно.

Одоогийн хүн ам зүйн хандлага үргэлжилсэн хэвээр байвал 2055 онд АНУ-ын цагаачдын хамгийн том бүлгийг азиуд бүрдүүлж, 2065 он гэхэд тус улсын нийт цагаачдын 38 хувийг эзэлнэ гэж АНУ-ын “Pew” судалгааны төвийн хамгийн сүүлийн судалгаанд дурджээ.

Латин Америкийн орнуудаас ирэх цагаачдын урсгал бага багаар буурч байгааг “Pew” судалгааны төв дурдаад, одоогийн байдлаар АНУ-ын цагаачдын 47 хувийг латин америкчууд эзэлж байгаа бөгөөд энэ хандлага 2065 онд буурч, 31 хувь болно гэж мэдэгдэв.

Гэвч 2065 он гэхэд латин америкчууд АНУ-ын хүн амын 24 хувийг бүрдүүлэх томоохон бүлэг хэвээр байна гэж судалгаанд дурдсан байна. Одоогийн байдлаар АНУ-ын хүн амийн 18 хувийг латин америкчууд эзэлдэг ажээ. Харин азиуд одоогийн байдлаар АНУ-ын хүн амиийн зургаан хувийг эзэлж байгаа нь 2065 онд 14 хувь болж өснө.

Д.Нямтулга

 

Related news
Comments