МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатарыг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-29 07:27:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны даваа гарагт болсон VIII чуулганы санал хураалтад 159 хүн оролцсоноос Ч.Наранбаатар 80 хүний саналаар тэргүүлж, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдов.


Мөн Монголын каноэгийн холбооны ерөнхийлөгч О.Одбаяр 75 саналаар удаалж, дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.



Түүнчлэн энэ чуулганаар Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй, Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч Т.Амаржаргал, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын гандболын холбооны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нарыг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдсон билээ.


МҮОХ-ны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл анхны хуралдаанаа хийж, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганыг үүрэгт ажилд нь улираан ажиллуулахаар болов.


Олимпын аварга Э.Бадар-Ууган 2017 онд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байсан юм.



Related news