Намибид хууль бусаар хирс агнах хэрэг гарах нь ихэсжээ

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-15 10:16:06

ВИНДХУК. /Aljazeera/. Намибид сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хууль бус агнуурын хэрэг гарах нь ихэсэж, 11 хирсийн сэг зэм илэрсэн талаар тус улсын Засгийн газраас мэдээлжээ. 


Байгаль орчны яамны хэвлэлийн төлөөлөгч Ромео Муйундагийн мягмар гарагт мэдээлснээр, Намибийн хамгийн томд тооцогддог "Этоша" үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11 хар хирсийг эврийг нь авах зорилгоор агнасан байсныг илрүүлсэн байна. 


Намиби улсад он гарснаас хойш хирс хууль бусаар агнасан 22 тохиолдол бүртгэгдээд байгаа бол 2021 онд 43, 2020 онд 40 тохиолдол бүртгэгджээ


Африк тивийн улс орнууд хууль бус анчидтай тэмцэх хөтөлбөрийг олон жилийн турш хэрэгжүүлж байгаа боловч хирсийн эвэр нь гоёл болон эмийн бүтээгдэхүүний гол түүхий эд хэвээр байна.


"Save the Rhino Trust" байгууллагын судалгаагаар Намибид 200 гаруй хар хирс улсын зүүн хойд нутгаар голчлон амьдарч байна.

Related news