Дэлхий даяар 5-17 насны 160 сая хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-15 16:38:38

ЖЕНЕВ. /Aljazeera/. НҮБ-аас жил бүрийн 6-р сарын 12-ны өдрийг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ нь хүүхдийн хөдөлмөрийн эдийн засаг, нийгмийн үр дагаврын талаар олон нийтэд сурталчлах  зорилгоор жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ юм.


Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын хүүхдийн хөдөлмөрийн талаарх судалгааг хийдэг бөгөөд энэ жил 2020 онд хийгдсэн судалгааны тайланг танилцуулав. Тайланд дэлхий даяар 5-17 насны 160 сая хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаагаас хөдөө аж ахуйн салбарт хамгийн их буюу 112 сая хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгааг онцолсон байна. 2021 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас судалгаа хийгдээгүй байна.


Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 1999 оны 6-р сарын 17-ны өдөр баталсан “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай“ конвецид хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэдгийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

  1. Боолчлолын бүх хэлбэр болон хүүхдийг худалдах, дамжуулан худалдах, өрийн төлөөс, хамжлагын албат болгох, хүчээр буюу албадан хөдөлмөрлүүлэх, түүний дотор зэвсэгт мөргөлдөөнд ашиглах зорилгоор хүчээр буй албадан оролцуулах зэрэг боолчлолтой төстэй дараахь үйл ажиллагаа хамаарна
  2. Хүүхдийг биеэ үнэлэх, садар самуун сурталчилгааны үйлдвэрлэл буюу садар самуун үзүүлбэрт ашиглах, зуучлах, санал болгох
  3. Олон улсын холбогдох гэрээнд тодорхойлсноор хүүхдийг мансууруулах бодис үйлдвэрлэх, хил дамжуулан худалдах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, зуучлах, санал болгох
  4. Ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх гэж тодорхойлсон байна.


Related news