Он гарснаас хойш 1,082.2 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортоллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс он гарснаас хойш нийт 1,082.2 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.
Үүнд А-80 автобензин 20.7 мян.тн, АИ-92 автобензин 361.6 мян.тн, АИ-95/98 автобензин 16.2 мян.тн, ДТ 544.9 мян.тн, онгоцны түлш 17.6 мян.тн, Жет А-1 18.8 мян.тн, бусад 102.4 мян.тн байв.
Улсын хэмжээнд энэ
сарын 5-ны өдрийн байдлаар 137,226 тн шатахуун нөөцөлжээ. Тодруулбал, А-80 автобензин 6,973 тн буюу 42, АИ-92
автобензин 43,059 тн буюу 32, АИ-95 автобензин 4,812 тн буюу 36 хоногийн, ДТ 80,645 тн буюу 30, онгоцны
түлшний 22 хоногийн нөөцтэйг УУХҮЯ
мэдээлэв.
Нийслэлийн хэмжээнд 63,379 тн шатахууны үлдэгдэлтэйгээс А-80 автобензин 1,030 тн, АИ-92 автобензин 23,622 тн буюу 25, АИ-95 автобензин 3,366 тн буюу 46 хоногийн, ДТ 32,951 тн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байна. Шатахууны нөөцийг баруун бүсэд 16,142 тн, хангайн бүсэд 8,396 тн, төвийн бүсэд 31,589 тн, зүүн бүсэд 10,080 тн бүрдүүлжээ.