АИ-92 автобензиний 23 хоногийн нөөцтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 1-ний байдлаар 132 050 тн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 8 781 тн буюу 53, АИ-92 автобензин 30 288 тн буюу 23, АИ-95 автобензин 4 493 тн буюу 34, ДТ 84 670 тн буюу 31, онгоцны түлшний 54 хоногийн нөөцтэйг УУХҮЯ мэдээллээ.
Улаанбаатар хотод
65 559 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1 182 тн, АИ-92
автобензин 15 899 тн буюу 17, АИ-95 автобензин 3 006 тн буюу 41, ДТ 41 840 тн
буюу 38 хоногийн хэвийн нөөц байна. Шатахууны
нөөц баруун бүсэд 16 512 тн, хангайн бүсэд 8 062 тн, төвийн бүсэд 32 914 тн,
зүүн бүсэд 9 004 тн байна.
Манай улс он гарснаас хойш 1 234.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 27.2
мян.тн, АИ-92 автобензин 400.7 мян.тн, АИ-95/98 автобензин 17.4 мян.тн, ДТ
628.7 мян.тн, онгоцны түлш 22.6 мян.тн, Жет А-1 21.4 мян.тн, бусад 116.1 мян.тн
байлаа.