Уул уурхай, олборлох салбар улсын төсөвт 2.8 их наяд төгрөг төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-25 13:50:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, олборлох салбар улсын төсөвт 2.8 их наяд төгрөг төвлөрүүлээд байна. 

Энэ оны эхний 9 сарын байдлаар улсын төсөвт 2,806.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ.

Үүнээс зэс 1,319.7 тэрбум, нүүрс 1,072.3 тэрбум, алт 180.8 тэрбум, цайр 116.6 тэрбум, төмөр 33.6 тэрбум, хайлуур жонш 16 тэрбум, бусад ашигт малтмал 67.2 тэрбум төгрөг байв.


Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 427.7 тэрбум төгрөг буюу 13.2 хувиар багассаныг УУХҮЯ мэдээллээ. 


Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеийнхээс нэмэгджээ. Тухайлбал, нүүрс 415.3 (63.2 хувь) тэрбум, цайр 39.3 (50.9 хувь) тэрбум, алт 17.5 (10.7 хувь) тэрбум, бусад 27.1 (67.7 хувь) тэрбум төгрөг байв. 


Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеийнхээс багаслаа. Тодруулбал, зэс 734.3 (35.7 хувь) тэрбум, төмөр 119.8 (78.1 хувь) тэрбум, хайлуур жонш 72.9 (82 хувь) тэрбум төгрөг байна.

 

Related news