Нүүрсний экспорт 61.5 хувиар нэмэгдсэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-26 09:06:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 14-20-нд 8,228 автомашин, 1250 чингэлэг нийт 1,047.1 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.6 дахин нэмэгджээ.


Оны эхнээс 21,588.1 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 61.5 хувиар нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээллээ.


Дээрх хугацаанд 328 автомашин, 78 чингэлэг буюу оны эхнээс 1,161.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хувийн өсөлттэй байна. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 792 автомашин, 721 чингэлэг буюу оны эхнээс 3,656.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 42 хувиар багасжээ.


Төв банк оны эхнээс энэ сарын 20-ны өдрийн байдлаар 16.31 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 81.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 119.9, зэсийн баяжмал 95.8, төмөр 72.3, алт 81.6, газрын тос 45.5, цайр 115.7, хайлуур жонш 38.7 хувь байв. 

Related news