Газрын ховор элементийн олборлолт, боловсруулалтын хамтарсан судалгаа хийх санал тавилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн”-д оролцож буй УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Шинэ Өмнөд Уэльсийн Их сургуулийн Эрдэс баялаг, эрчим хүчний нөөцийн инженерийн сургуулийн захирал Измет Канбулат, тус сургуулийн профессор Серкан Сайдамтай уулзлаа.
Шинэ Өмнөд Уэльсийн Их сургуулийн Эрдэс баялгийн сургууль нь
дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг, судалгааны орлого нь үйл ажиллагааны зардлаасаа
давсан, уул уурхайн салбартай нягт хамтран ажилладгийг Измет Канбулат танилцуулжээ.
Монгол Улсад байгуулахаар төлөвлөж буй зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийн менежмент, газрын ховор элементийн олборлолт, боловсруулалтын чиглэлээр хамтарсан судалгаа хийх саналыг сайд Ж.Ганбаатар дэвшүүлэв. Энэ саналыг дэмжиж, дэлгэрүүлэн ярилцахаар болсныг УУХҮЯ мэдээллээ.
Төлөөлөгдчийн
бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын гишүүн Г.Дамдинням Монгол оюутнуудыг тэтгэлэгт
хөтөлбөрт хамруулах, 2+2 хөтөлбөрийг Монгол Улсын зарим дээд боловсролын
байгууллагатай хамтран хэрэгжүүлэх
боломжийн талаар дурджээ. Түүнчлэн
томилолтын бүрэлдэхүүн металлурги, ашигт малтмал боловсруулалтын лаборатори,
геотехникийн лаборатори, VR лаборатори, уул уурхайн холограм лабораторийн үйл
ажиллагаатай танилцжээ.