ХӨСҮТ: Шинээр илэрсэн омикроны хувилбарын халдварлах чадвар өндөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-11-11 13:11:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ковидын шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, тархалт, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, томуу болон ковидын вакцинжуулалтын талаар өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө.


“Ковид-19-ийн хувилбарын тандалтын мэдээгээр BF.1 хувилбар нэг хүнд, BQ.1.2 хувилбараар таван хүн өвдсөн. Эдгээр хувилбарын тухайд өмнө нь Монгол Улсад батлагдаагүй байжээ.


ХӨСҮТ-ийн Тандалт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа, " Дэлхий нийтэд ковидын тоо, нас баралт буурч байгаа. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт бага хувьтай явж ирсэн. Хамгийн сүүлийн байдлаар нас баралтын индекс нь 0.22 хувьтай байна. Дэлхий нийтийн нөхцөл байдлыг авч үзвэл BF.7 хувилбар 80 орчим улсад, BQ.1 хувилбар дэлхийн 50 улсад бүртгэгдсэн.

Омикроны BA5.1, BA5.2 хувилбар бүртгэгдэж буй тохиолдлуудын 50 орчим хувийг эзэлж байна. Одоогоор BF.7, BQ.1.2 хувилбар нь бага хувьтай илэрч байна” гэв.


Мөн тэрбээр шинээр бүртгэгдсэн омикроны хувилбар халдварлах чадвар өндөртэй байна. Манай коронавирусний халдварын тоо ч сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж буй тул олон нийтийн газарт амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Үйлдвэр үйлчилгээний газар, супермаркетын ажилтнууд, таксины жолооч, банкны теллер зэрэг дотор орчинд олон хүнтэй харилцдаг хүмүүс амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатайг зөвлөлөө.

Related news