Орос, Монголын худалдааны эргэлт 2022 онд түүхэн дээд хэмжээнд хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-11-16 16:02:22

МОСКВА. /TASS/. Орос, Монголын худалдааны эргэлт 2022 онд 2 тэрбум ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрч магадгүй байна гэж ОХУ-ын шадар сайд Виктория Абрамченко хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр мэдэгджээ. 


"Оны эцэс гэхэд хоёр улсын худалдааны эргэлт түүхэн дээд хэмжээндээ хүрч, 2 тэрбум ам.доллароос давах төлөвтэй байна" гэж тэрбээр онцолсон байна.


Түүнчлэн 2021 онд ОХУ, Монгол Улсын худалдааны эргэлт 1.8 тэрбум ам.доллар болсон нь 2020 оныхоос 31 хувиар өссөн үзүүлэлт юм гэж Абрамченко нэмж хэллээ. Харин энэ оны эхний 9 сарын байдлаар энэ үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад  47 орчим хувиар өсжээ.



Related news