Нэг тонн нүүрсний үнийг 57.750 төгрөг болгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Багануур" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 16-нд хуралдаж, хэрэглэгчдэд борлуулах 1 тонн нүүрсний үнийг 57.750 төгрөг болгох шийдвэр гаргасан байна.
Шинэчлэн тогтоосон нүүрсний үнийг 11 дүгээр сарын 21-нээс мөрдөх юм.
Тус компани 1
тонн нүүрсийг 47400 төгрөгөөр олборлоод станцуудад 33500 төгрөгөөр борлуулж,
тонн тутамд 13900 төгрөгийн алдагдалтай ажиллаж байв. Хоногт дунджаар 11900 тонн нүүрс
олборлон борлуулдаг ч нүүрсний үнэ,
өртөгийн зөрүүнээс хоногт л 165.8 сая төгрөгийн алданги хүлээдэг тул ийнхүү шийдвэрлэжээ.