БНАСАУ-ын эрх баригч намын Төв хорооны нэгдсэн хурал болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-01 10:03:59

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны хурлыг даргалж, гол нэгдсэн хуралдааныг 12 дугаар сарын сүүлчээр хийхээр шийдлээ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ. 


"Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчоо намын 8-р Төв хорооны 6-р нэгдсэн хурлыг 12 дугаар сарын сүүлчээр хуралдуулж, нам, төрийн 2022 оны бодлогын хэрэгжилтийн явцыг дүгнэх, 2023 онд хийх ажлын төлөвлөгөө, өнөөгийн цаг үед нам, хувьсгалын хөгжилд тулгамдаж буй хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахаар шийдвэрлэв" гэж KCNA мэдээлсэн байна. 


Тус агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун Хөдөлмөрийн намын Төв хорооны удирдлагын ачаар улсын хөгжлийн шинэ үе шат эхэлж, улс орны нэр хүнд шинэ шатанд гарсныг мэдэгджээ. 

Related news