“Загийн усны хоолой”-н төслийн гүйцэтгэл 69.7 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-12-05 16:25:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Загийн усны хоолой”-н төслийн барилга угсралтын ажил 69.7 хувийн гүйцэтгэлтэй байна.


Ирэх оны 3 дугаар улиралд бүрэн дуусгахаар төлөвлөснийг Эрдэнэс Тавантолгой компани мэдээлэв. Төсөл хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай ус хангамжийн нэг хэсгийг хангаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үр ашигтай ажиллах нөхцөл бүрдүүлнэ.


Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай нэмэгдэж, эдийн засгийн гол суурь болж байгаатай холбогдуулан Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн барих Нүүрс баяжуулах үйлдвэр”-т шаардлагатай усны хэрэгцээг эхний ээлжинд гүний усны ордоос хангахыг зорьж байгаа юм. 



Related news