Экспортод гаргах нүүрсийг цахимаар арилжих журам баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-12-14 10:35:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар экспортод гаргах нүүрсийг цахимаар арилжих журмыг баталлаа.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар энэ тухай мэдээлэхдээ “Уул уурхайн биржийн тухай хуулийг 2023 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Уул уурхайн биржээр нүүрс, зэс, төмөр гээд гол ашигт малтмалуудаа зарна. 7 дугаар сарын 1 хүртэл нүүрсийг зөвхөн энэ журмын дагуу зарна. Ингэснээр нүүрсний тухайд амны, Цагаан хадны, гэрээний, жишиг зэрэг янз бүрийн үнийг худалдагч, худалдан авагч хоёрыг уулзуулж, тодорхой үнээр зарна. Мөн 1 худалдан авагч 1 сая тн, 500 мянган тонн нүүрс гэдэг байдлаар биш дээд хязгаарыг 180 мянган тонноос дээш багц зарлахгүй гэж тогтоож өгсөн” гэв.


“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний 30 орчим хувийг биржээр зарах юм. Төрийн өмчит компаниуд цаашид бусад ашигт малтмалаа биржээр зарахыг зорьж байгаа. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор Хөрөнгийн биржийн бэлэн флатформ ашиглан ямар нэгэн зардал, чирэгдэл гаргахгүйгээр хэрэгжүүлэх аж. 



Related news