Өчигдөр 41 хүнээс коронавирус илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын
хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 41 тохиолдол шинжилгээгээр
батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 6 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.
ЭМЯ-ны
мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 19 нь нийслэлд, 22 нь орон нутагт
бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн
нийт тохиолдлын тоо 1 007 025-д хүрэв. Түүнчлэн "КОВИД-19"-ийн
хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 135 хүн эндээд байна.