Тав хүртэлх насныханд томуугийн вакцин хийлгэхийг зөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчний улмаас 198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс 20 орчим хүүхэд уушгины хатгаагаар хүндэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Дэд захирал Ц.Чинбаяр хэллээ.
Тэрбээр, "Хүүхэд нь өндөр халуурч байгаа
тохиолдолд заавал эмчийн зөвлөгөөний дагуу асаргаа сувилгаа, эмчилгээг хийх
хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт есөн хүүхэд
уушгины хатгаа, амьсгалын дутагдал, амьсгалын замын бачуурал оноштой хэвтэн
эмчлүүлж байна” гэв.
Мөн тэрбээр хүүхдээ олон нийтийн
газраар авч явахгүй байх. 5 хүртэлх
насны
хүүхэддээ томуугийн вакцин
хийлгэхийг зөвлөлөө.