“Оскар-2023”: “Everything Everywhere All at Once” хамгийн олон төрөлд нэр дэвшлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ВАШИНГТОН. /CNN/. Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг мягмар гарагт танилцууллаа.
Энэ удаагийн
наадамд “Everything Everywhere All at Once” уран сайхны кино хамгийн олон буюу 11 төрөлд нэр
дэвшжээ. Түүний араас нийт есөн төрөлд нэр дэвшсэн
“All Quiet on the Western
Front”, “The Banshees of Inisherin” кинонууд удаалж байна.
Кино урлагийн түүхэнд өндөр амжилт үзүүлсэн “Top Gun: Maverick”, “Avatar: The Way of Water” киноны хувьд тус бүр
дөрвөн төрөлд нэр дэвшлээ. Шагналд нэр дэвшигчдийн дунд дэлхийд танигдсан олон
эрхмүүд байгаагаас дурдвал, Рианна, Леди Гага нар “Black Panther: Wakanda Forever”, “Top Gun:
Maverick” киноны дуугаараа “Шилдэг дуу” төрөлд өрсөлдөж байна.
“Шилдэг кино” шагналын төлөө “Everything Everywhere All at Once”, “The
Banshees of Inisherin”, “All
Quiet on the Western Front”, “Elvis”, “Avatar: The Way of Water” зэрэг 10 кино өрсөлдөхөөр болжээ.
Ирландын жүжигчин Колин Фаррелл /“The Banshees of Inisherin”/, Америк-Канад гаралтай
жүжигчин Брендан Фрейзер тэргүүтэй жүжигчид “Шилдэг эрэгтэй жүжигчин”
төрөлд, Америкийн жүжигчин Мишель Уильямс /“The Fabelmans”/, Малайзын жүжигчин Мишель Йео /“Everything Everywhere All at Once”/ нарын жүжигчид “Шилдэг эмэгтэй
жүжигчин” шагналд нэр дэвшээд байна.
“Оскар”-ын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслол ирэх гуравдугаар сарын 12-ны өдөр Лос-Анжелес хотноо болно.