Еврогийн бүсийн инфляц 8.5 хувьд хүрч буурах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-02-02 14:49:39

БРЮССЕЛЬ. /CNBC/. Еврогийн бүсийн инфляц нэгдүгээр сард 8.5 хувьд хүрч буурах төлөвтэй байгааг лхагва гарагт танилцуулсан урьдчилсан мэдээлэл харуулжээ.


Ингэснээр Еврогийн бүсийн инфляц өнгөрсөн оны 10 дугаар сард дээд цэгтээ /10.6 хувь/ хүрснээсээ хойш гурав дахь сардаа дараалан буурах төлөвтэй байна. Өнгөрсөн 12 дугаар сард инфляц 9.2 хувьтай гарсан юм.


Eurostat” статистикийн газрын урьдчилан таамаглаж буйгаар, эрчим хүчний үнэ нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс хамгийн их буюу 17.2 хувиар өсжээ. Гэхдээ энэ нь 12 дугаар сарын өсөлттэй /25.5 хувь/ харьцуулахад буурсан үзүүлэлт юм.


Өнгөрсөн сард хүнс, согтууруулах ундаа, тамхины үнэ 14.1 хувиар өссөн байна. Еврогийн бүсийн орнуудаас Латви /21.6 хувь/, Эстони /18.8 хувь/, Литва /18.4 хувь/ инфляцын түвшин хамгийн өндөр байна гэж Eurostat тооцоолжээ.

Related news