Манай улс 416.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-20 17:10:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 17-ны байдлаар 109,247 тн шатахууны нөөцтэй байна.

Үүнээс А-80 автобензин 6,178 тн буюу 37, АИ-92 автобензин 26,401 тн буюу 21, АИ-95 автобензин 4,918 тн буюу 37, ДТ 68,875 тн буюу 28, онгоцны түлшний 20 хоногийн нөөцтэй байв.

Улаанбаатар хотод 57,356 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,786 тн, АИ-92 автобензин 15,278 тн буюу 16, АИ-95 автобензин 3,411 тн буюу 47, ДТ 34,760 тн буюу 29 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Он гарснаас хойш манай улс 416.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсныг УУХҮЯ мэдээлэв. Үүнд А-80 автобензин 5.5 мян.тн, АИ-92 автобензин 120.7 мян.тн, АИ-95/98 автобензин 5.0 мян.тн, ДТ 241.4 мян.тн, онгоцны түлш 8.5 мян.тн, Жет А-1 11.1 мян.тн, бусад 23.9 мян.тн байгаа аж.

Related news