Морьт харвааны тэмцээнд монгол залуу түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-03-23 10:22:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстан улсын Шымкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнд “Хан-Монгол” морьтны холбооны тамирчин Ц.Тэмүүжин, Б.Отгон-Өлзий нар эх орноо төлөөлөн амжилттай оролцож байна.

 

Тамирчин Б.Отгон-Өлзий табла буюу турк байны төрөлд тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр “Энэ тэмцээний хамгийн хурдан морийг сонгон авч харвалаа. 99 метр замыг 6 секундэд туулж байна” хэмээн цахим хуудсандаа бичсэн байна.

 

Монголын тамирчид шилдгийн шилдэг буюу нийлбэр дүнгээрээ 4-р байранд орж, медалийн оосроос атгаад алджээ. Морьт харвааны төрөлд түрүүлснээр морин дээрээс давхил дунд харваж бай онох бол монголчуудын эртний уламжлалт үйл гэдгийг нотлов.

Related news