Хонконгт сонгууль боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-05 13:12:44

ХОНКОНГ. /VOA/. 2014 онд ардчиллыг дэмжигчдийн томоохон жагсаал цуглаан болсноос хойш  болж буй анхны томоохон сонгуульд хонконгчууд өнгөрсөн ням гарагт оролцон саналаа өглөө.  

Уг сонгуулиар Хууль тогтоох зөвлөлийн 70 гишүүнийг сонгох бөгөөд ардчиллыг дэмжигчид эдгээрийн суудлуудын наад зах нь гуравны нэгийг нь авахыг хичээж байна.  Ингэснээр тэд нэр Бээжинг дэмжигч Засгийн газрын оролдлогуудыг няцаах, хуулинд хориг тавих эрхтэй болох юм.

Бээжинг дэмждэг улстөрийн лидер Лэн Чюнь Ин-ийн саналаа өгсөн байрны гадна цөөн тооны жагсагчид цугларан, түүнийг огцрохыг шаардсан байна. 

Сонгуулийн ирц дунджаас дээгүүр хувьтай байсан бөгөөд сонгуулийн дүн хараахан гараагүй байна.

Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ардчиллыг дэмжигч ихэнх улс төрчид тусгаар тогтнолыг дэмжихгүй байгаа бөгөөд тэдний хувьд илүү радикал үзэлтнүүдэд суудлаа алдаж магадгүй байгаа юм.

Одоогийн байдлаар, "Пан-демократ" хууль тогтоогчид 70 суудлаас 27-г нь эзэлдэг бол Бээжингийн тал баримтлагч хууль тогтоогчид 43 суудалтай байна.  

2012 онд болсон сүүлчийн сонгуулиас хойш Хонконгт улс төрийн үймээн самуун олонтоо гарах болж, улмаар 2014 онд ардчиллыг дэмжигчдээр удирдуулсан томоохон жагсаал цуглаан өрнөж байсан билээ.

Х. Сарнай

 

Related news