Уран сайхны гимнастикчид ААШТ-д өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уран сайхны гимнастикийн баг тамирчид тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 3-ны өдрүүдэд Филиппиний нийслэл Манила хотод болох Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явлаа.
Энэ удаагийн
ААШТ-д 25 хүний бүрэлдэхүүнтэй баг эх орноо төлөөлөн оролцох юм.
Манилагийн ААШТ-д багийн дасгалжуулагчаар М.Булган, Б.Болормаа, Б.Халиун,
шүүгчээр Б.Эрдэнэзаяа, Т.Болор, Г.Золжаргал, Ц.Зулзаяа нар оролцох бол,
насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрөлд Х.Ундрам, Н.Анужин, Э.Лхагвацэцэг,
насанд хүрэгчдийн багийн төрөлд Б.Номин, Б.Номин-Эрдэнэ, А.Тэгшээ, Ё.Дөлгөөндөл, Г.Марал, Б.Мөнхжин,
өсвөр үеийн ганцаарчилсан төрөлд У.Айына, Н.Урангоо, А.Хонгорзул,
өсвөр үеийн багийн төрөлд П.Аялгуу, Б.Цэрэнханд, П.Энэрэл, Н.Мандуухай, С.Мөнхгэрэл, Х.Минжин нар тус тус өрсөлдөнө.
Related news

