Пап Францис чухам юуны учир Монголыг зорих гэж байна вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-08-29 19:18:19

ВАТИКАН. /Vatican News/. 1990-ээд оны эхээр номлогчид христийн шашны нийгэмлэгийг сэргээсний дараа Гэгээн Пап II Иоанн Паулын биелэгдээгүй төлөвлөгөөнд орсон байсанчлан Пап лам Францис Монголд айлчлах гэж байна.


Петрийн залгамжлагчийг хүлээн авах гэж буй Ази тивийн зүрхэнд орших сүм бол “сүсэгтний тоогоор цөөн боловч итгэл үнэмшил нь хүчтэй, буяны үйлсээрээ агуу” сүм юм. 1500 католик шашинтнуудтай төдийгүй Буддын шашны агуу уламжлалтай Монголын “эрхэмсэг”, “ухаалаг” ард түмэнтэй Францис уулзана.


Пап лам чухам юуны учир Монголыг зорих гэж байна вэ? Яагаад тэрбээр католик шашны ийм цомхон бүлэгтэй уулзахын тулд таван хоногийг зориулж байна вэ? ОХУ, БНХАУ-тай хиллэдэг улс руу хийж буй энэ айлчлал нь “геополитикийн шалтгаан-тай юу? Үнэн хэрэгтээ Азийн зах хязгаарын орнуудад мөргөлийн аян хийх болсон учир шалтгаан нь геополитикийн” ач холбогдолгүй юм.


1970 оны 11 дүгээр сарын 30-ны даваа гарагт Пап лам Гэгээн Паул VI Номхон далайн Самоа арлууд руу урт аяллыг хийжээ. Уполу арлын баруун хойд эрэгт орших Леулумоега Туай тосгонд болсон цуглааны үеэр тэрбээр пап лам нарын хэрэглэдэг сүр жавхлант “бид” гэсэн нэршлийг хойш тавьж “Миний бие аялах хүсэл, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн энд ирээгүй, харин бид бүгд ах, эгч дүүс учраас би энд ирсэн. Өөрөөр хэлбэл, та нар бол миний охид, хөвгүүд бөгөөд католик сүм болох гэр бүлийн эцгийн хувьд миний бие хүн бүрт тэгш хайр энэрлийг үзүүлэх эрхтэй гэдгээ харуулах нь зүйтэй юм. “Католик сүм” гэдэг үгийн утгыг та бүхэн мэдэх үү? Сүм бол бүх хүмүүсийн төлөө байдаг, сүм бол хаана ч гэсэн харь гадных биш юм. Хүн бүр улс орон, арьсны өнгө, нас, боловсролоосоо үл хамааран Сүмд өөрийн гэсэн байр суурьтай байдаг” хэмээн хэлж байв.


Сүм бол хүн бүрт зориулагдсан газар. Сүмд сүсэгтний тоо бол нэн чухал зүйл биш бөгөөд хэн ч гадны хүн биш, ямар хэл, соёлтой, ямар ард түмэн, үндэстэнд харъяалагддаг нь огтхон ч хамаагүй болдог. Пап лам Францис Лиссабонд байхдаа пара тодос” буюу бүх хүнд зориулагдсан сүмийн тухай ярьжээ.


Пап лам Францис Монгол дахь ахан дүүстээ хандан, Дэлхийн залуучуудын өдрөөс хойш сар хүрэхгүй хугацааны дараа бүх хүмүүсийн ахан дүүгийн хувиар та бүхэндээ хүрэлцэн очих гэж буйдаа баяртай байна” гэж хэлээд дахиад замд гарлаа.

Related news