Нүүрс-химийн цогцолбор байгуулах, хуванцар үйлдвэрлэх боломжийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-11 17:50:00

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Уул уурхайн долоо хоног 2023” чуулганы гурав дахь өдөр “Эрдэнэс Монгол” нэгдлийн Түлш, эрчим хүчний группийн ахлах менежер С.Ашидмөнх “Нүүрсний салбар дахь төрийн өмчит компаниудын бодлогын өөрчлөлт, хөгжлийн чиг хандлага” илтгэл тавилаа.


Нүүрсийг гүн боловсруулснаар нилон, моторын тос, цавуу, будаг зэрэг мянга гаруй бүтээгдэхүүн гарган авах боломжтойг тэрбээр илтгэлдээ онцлоод, “Эрдэнэс Монгол” нэгдэл нүүрсийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөгжүүлэхэд баримталж буй бодлогын талаар ярив.


Мөн нүүрс-химийн цогцолбор байгуулах тухай төслийг танилцууллаа. Үйлдвэрлэл технологийн парк байгуулснаар диметиллийн эфир буюу хүхэргүй, үнэргүй, байгаль орчинд ээлтэй хийн түлш гарган авах юм. Түүнчлэн, полипропелин хуванцар үйлдвэрлэх боломжтой. Энэ хуванцараар уут, ундааны сав, төрөл бүрийн тоног төхөөрөмжийн эд ангийг хийхэд ашигладаг хэрэглээ нь улам өсөн нэмэгдэж байгаа бүтээгдэхүүн гэдгийг С.Адишмөнх онцолжээ.

 

Related news