Өнөөдөр Сугар гараг хиртэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2023-11-09 11:26:20

МОСКВА. 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /iz/. Пүрэв гарагт буюу өнөөдөр Сугар гаргийг Сар халхлах үзэгдэл болно гэж Москвагийн одон орон судлалын төв мэдээллээ. 


Сугар гараг Сарны цаагуур 1 цаг 12 минут 32 секундийн хугацаанд халхлагдах ажээ. Эл үзэгдэл энэ онд хоёр дахь удаагаа тохиож байгаа бөгөөд эхний хиртэлт нь гуравдугаар сарын 24-нд болсон байна. 


Намрын улиралд Сугар гараг үүр цайхаас өмнө эрт гарч, тэнгэрийн хаяанаас дээш байрладаг тул тэнгэрт онцгой тод харагддаг ажээ. Сарны цаагуур халхлагдах өдөр уг гараг хагас дугариг хэлбэртэй болно.


Энэ үзэгдлийг Европ, Африк, Азийн орнууд, мөн Шпицберген, Гренландын оршин суугчид ажиглах боломжтой. Гэхдээ газар зүйн байршлаас шалтгаалан хиртэлт ажиглагдах хугацаа өөр өөр байх ажээ.



Related news